ОРХОН АЙМГИЙН АРИЛЖААНЫ БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Д.Оюу-Эрдэнэ, Х.Адъяацогт, Т.Ууганбаяр et al. · Journal of Business and Innovation · 2023
Энэхүү судалгааны ажлаар Орхон аймгийн арилжааны банкны харилцагчдын сэтгэл ханамжийг тодорхойлж, үнэлгээ өгөхийг зорьсон. Орхон аймагт үйл ажилагаа явуулдаг арилжааны 7 банкны харилцагчдаас түүврээр сонгон, асуулга судалгаа авч, үйлчилгээний чанарыг тодорхойлох SERVQUAL аргачлал ашиглан харилцагчдын сэтгэл ханамжийг тодорхойлсон ба харилцагчдын сэтгэл ханамжид банкны орчны хүчин зүйлс нөлөөтэй эсэхийг хүчин зүйлсийн шинжилгээгээр тодорхойлох оролдлого хийлээ. Банкны биет орчин, итгэл үнэмшил, анхаарал халамжийн үзүүлэлтүүд нь харилцагчдын сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг бөгөөд эдгээр үзүүлэлтүүд сайжрах нь харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдгийг судалгааны үр дүн харуулж байна.
Cited by 0 works. Open-access PDF