АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДАЛД
Д.Моломжамц, Б.Хишигдэлгэр · Journal of Business and Innovation · 2023
“Covid-19” цар тахлын дэгдэлтийн улмаас манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Төв банкны зүгээс аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шат дараатай олон арга хэмжээ авч байна. Ялангуяа сүүлийн саруудад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг нийгмийн өргөн хүрээнд ихээхэн хөндөх болсон. Энэхүү өгүүлэлд арилжааны банкны зээлийн хүүнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд болон зээлийн хүүг бууруулахад анхаарах зарим асуудлыг авч үзсэн болно.
Cited by 0 works. Open-access PDF