ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО, АРГА ХЭРЭГСЛҮҮД

Н.Батнасан, Л.Олонбаяр, А.Нарандарь et al. · Journal of Business and Innovation · 2023

Худалдааг либеральчлах, даяарших чиглэлд олж буй гайхалтай амжилт ололтуудын хажуугаар улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх арга замаа эрж хайсаар байна. Асуудлыг энэ талаас авч үзвэл, бусад улс орнуудаас илүү сайн хийж чаддаг тэр зүйлээ экспортлох тухай өгүүлдэг харьцангуй давуу талын үзэл баримтлал улс орны эдийн засгийн хөгжлийн бодлогын цөмд байх ёстой.Энэхүү өгүүллийн гол зорилго нь нэгд, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх онолын үндэслэлийг орчин үеийн онолын үзэл баримтлалаар тайлбарлах, хоёрт, манай орон дахь үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлогыг үнэлж цэгнэх, эцэст нь тулгамдаад буй зарим асуудлыг олж тодруулан хөгжүүлэх шийдлийг олж тодорхойлоход чиглэж байна.

Cited by 0 works. Open-access PDF

Authors