СУЛИНХЭЭРИЙН БҮСИЙН ПАЛЕОТЕКТОНИКИЙН ТУХАЙ
Ж.Бямба, ВАН ЧИН ЮАНЬ, А.Амаржаргал et al. · Геологийн асуудлууд · 2023
Сулинхээрийн бүс нь карбон, пермийн цаг үед хөпжиж байсныг олон эрдэмтэд бүтээлүүддээ дурьдаж иржээ [3, 4, 5, 6]. Энэ үеийн палеотектоникийн байдлыг сэргээн босгоход хамгийн түрүүнд геологийн формаацын нас. тэдгээрийг бүрдүүлж байгаа фаацын газарзүйн тархалт, маргаантай байгаа зарим формаацын стрүктүүрийн байрлал, офиолитийн хэлбэржилт, пиллоу- лаавтай нэгэн эвшлийг үүсгэж байгаа бүдүүн хэмхдэст материалын гарал үүсэл, уг бүсэнд явагдаж байгаа сүбдүкц ба коллизийн талаар товчхон боловч авч үзлээ. Эдгээр материалын үндсэн дээр Сулинхээрийн бүсийн палеотектоникийг урьдчилсан байдлаар сэргээн босгоход уг бүс нь хөгжлийн хувьд Андын төрлийн идэвхитэй захтай дүйх стрүктүүр байжээ Уг бүсийн Монголын нутагт байгаа хэсэг нь нумын өврийн шельфийг хэлбэржүүлж байсан ба түүний гипербазит бүхий хэсэг нь сүбдүкцийн шаантагийг илэрхийлэхийн хамт сүтүрийн бүсийг заана. Сулинхээрийн бүсийн палеотектоникийн байдлыг сэргээхэд дараахи асуудлуудыг нягтлан шалгаж бодит байдалд ойртуулах болж байгаа юм.
Cited by 0 works.