НАРАН ТОЛГОЙН АЛТНЫ ОРДЫН ЭРДСИЙН БҮРЭЛДЭХҮҮН
С.ДАШДАВАА, Д.ОЮУНЖАРГАЛ · Геологийн асуудлууд · 2023
Наран толгойн орд нь Улаанбаатараас баруун хойш 150 км-ийн зайд Төв аймгийн Жаргалант сумын нутагт байрладаг. Наран толгойн ордын орчимд Наран толгойн интрузив массив гол талбайг эзлэх бөгөөд энэ массив нь перм-триасын настай гранодиоритийн интрузив биетүудээс тогтоно. Уул массивийг агуулж буй чулуулаг нь Хараа группын тунамал чулуулаг болох элсэн чулуу, алевролиттэй занараас тогтоно. Эдгээр чулуулгууд нь гранодиорит ба диорит, кварц порфир, аплитийн судлуудаар хэрчигдсэн байдаг. Эдгээр дэл судлуудаас хожуу палеозойн дэл судлууд нь голдуу зүүн хойноос баруун урагшаа чиглэлтэй, доод триасын дэл судлууд нь өргөрөг буюу уртрагийн дагуух чиглэлтэй байдаг. Гидротермаль гаралтай кварцын судлууд нь гранодиоритийн массивийн зүүн буюу зүүн өмнөд эндо болон экзо контактад байрладаг.
Cited by 0 works.