УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЯЛГААТАЙ БҮЛГҮҮДИЙН БҮТЦИЙН ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА

Б.Даваасүрэн, О.Бурмаа · Journal of Business and Innovation · 2023

Улаанбаатар хотын хэрэглэгчдийг сууцны шинж байдлаар нь хэрэглээний ялгаатай бүлгүүдэд ангилж, тэдгээр бүлгүүдийн зах зээлийн бүтцийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвийг тодруулахыг зорьсон.Монгол Улсын Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын яамнаас тогтоосон орон сууцны нөхцлийг хэрэглэгчдийн орлогоор нь хуваасан ангиллыг үндэслэл болгон хэрэглээний ялгаатай зургаан бүлгийг үүсгэн, тэдгээр бүлгүүдээс бүрдэх хэрэглэгчийн зах зээлийн бүтцийг тодорхойлохыг оролдов. Улмаар хэрэглэгчийн зах зээлийн хэрэглээний ялгаатай бүлгүүдээрх бүтцийн өөрчлөлтийн хэтийн төлөвийг 2020 он хүртэлх хугацаанд тооцоолон дүгнэлт хийхийг зорив.

Cited by 0 works. Open-access PDF

Authors