МОНГОЛ ОРНЫ НЕОТЕКТОНИК ХӨДӨЛГӨӨН

А.БАЯСГАЛАН, С.ХИШИГСҮРЭН · Геологийн асуудлууд · 2023

Монгол орны нутаг дэвсгэр бүрэлдэн бий болж одоогийнхоо дүр төрхийг олж, эх газрын царцдас бүрэлдэн тогтоход Хятадын платформ, Сибирийн платформын нөлөө асар их үүрэгтэй төдийгүй, Энэтхэгийн микроконтинент одоо ч гэсэн жилд 5 см хурдтайгаар хойш шахаж неотектоник хөдөлгөөний гол нөлөөлөгч хүч байсаар байна. Монголын нутаг дэвсгэрийн эх газрын царцдасын хөгжил, хөдөлгөөн, түүний идэвхжилд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл нь Байгалийн рифтийн тэлэлтийн нөлөө юм. Монгол болон Ази тивийн уул нуруудын одоогийн хэлбэр дүрс, үүсэл нь Евразийн плиттэй Энэтхэгийн плит мөргөлдсөнтэй холбоотой гэсэн плит тектоник онолоор тайлбарласан анхны ойлголтыг Таппонер, Молнар (1979) нар анх дэвшүүлсэн. Томоохон хүчтэй газар хөдлөлтүүдээр үүссэн Монголын баруун хэсгийн идэвхтэй гажил нь Монгол Алтайн нуруу болон Хангайн зүүн-хойд хэсэгт ерөнхийдөө БХ чиглэсэн баруун гарын шилжилт болон тохрол хагарлыг хөгжүүлж, зүүнээс баруун тийш чиглэсэн Говь Алтайн нуруу болон Хангайн нурууны хойд хэсэгт зүүн гарын шилжилт болон тохрол хагарлуудыг үүсгэсэн байна. Эдгээр хагарлыи системүүдийн бүтэц нь дөрөвдөгчийн үеийн галт уулын үйл ажиллагаа хөгжсөн Хангайн бүнхэрийг хүрээлсэн хагарлуудаас бүтсэн параллеллограм хэлбэртэй төстэй байдаг. Тохрол хагарлууд нь аль ч нуруунуудад өвөрмөц хэлбэрээр бүлтрэн гарсан цэцгэн стрүктүр болон аллювийн суурьт үүссэн форбергүүдээр тодорхойлогддог. Хэсэгчлэн хийгдсэн судалгаанууд болон GPS-ийн судалгаагаар Алтайн төв бүс балон Говь-Алтайн зүүн хэсгийн хоорондох шилжилт нь ойролцоогоор жилд 5,2 мм хурдтай, 340°-ийи чиглэлтэй байна. Монгол Алтайн төвийн царцдас ойролцоогоор жилд 4,8 мм хурдтайгаар БХ 354°, Говь Алтайн шилжилт нъ ойролцоогоор жилд 1,2 мм хурдтай 91° -ийн өнцгөөр шилждэг байна. Эдгээр шилжилт, шахалт нь Монгол Алтайг цагийн зүүний эсрэг чиглэсэн эргэлдэх хөдөлгөөнд, Говь-Алтайг цагийн зүүний дагуу эргэлдэх хөдөлгөөнд оруулдаг. Одоогийн судалгааны түвшинд Монголын хэмжээнд тогтоогдсон хүчтэй газар хөдлөлтүүдийн давтамжийн хугацаа нь нилээд их буюу 3700±1300 орчим жил байна.

Cited by 0 works.

Authors