ХАНГАЙН БАССЕЙНЫ ГЕОЛОГ-ТЕКТОНИКИЙН АСУУДАЛД
Д.ЖАВХЛАНБОЛД, Д.Чулуун, Ч.ТӨМӨРЧӨДӨР et al. · Геологийн асуудлууд · 2023
Хангайн бүс нутагт хийгдсэн сэдэвчилсэн болон геологийн зураглалын ажлуудыг, террейний тектоникийн мужлалын шинэ зураг схемүүдтэй харьцуулах, эмхэтгэн үзэхэд төрсөн зарим санаа, саналуудыг хуваалцах зорилгоор энэ бэсрэг өгүүлэлийг бичлээ. Бид Хангайн нурууны орчинд ялгагдаж байгаа Хархорин, Заг-Хараагийн болон Цэцэрлэгийн террейнүүдийн (Төмөртогоо, 2003) хоорондох хурдас хуримтлал, геологийн хөгжлийн уялдаа холбоог тайлахыг оролдлоо. Заг-Хараагийн террейн нь Хангай Хэнтийн уулсыг хүрээлэн түүний захын өргөгдөл байдлаар ангилагдаж ирсэн бөгөөд өмнөх судлаачид Шар ус гол, Өндөр-Улаан, Хойд Хэнтийн өргөгдлүүдэд ангилж ирсэнээс гадна Загийн болоод Хараагийн бүсүүд болгон ангилж байжээ (Тектоника МНР, 1974). Харин Цэцэрлэгийн турбидит төррейн нь Хангайн нурууны төвд байрших ба урьдах судлаачдын ялгаж ирсэн Хангайн синклинори буюу хотгортой тохирно /Геология МНР, 1973, Тектоника МНР.1974). Урьдах судлаачид тус террейнийг Хангайн хотгороор ялгахдаа түүнийг доод палеозойн атираат суурьтай дунд палеозойн давхацмал структур гэж үзэж байсан билээ (Тектоника МНР.1974). Гэвч сүүлийн үед Ш.Лхүндэвийн судалгаагаар Онгийн голын ай савд Эрдэнэцогт формацын уланд дээд силурийн настай байж болох толейтийн серийн базальтын зузаалаг илэрсэнийг тогтоосноор тус структур давхацмал бус, харин шинээр үүссэн далайн царцдас бүхий террейн гэж ялгасан байдаг.
Cited by 0 works.