ХЭРЭГЛЭГЧИЙН НАСНЫ ЯЛГААТАЙ БҮЛГИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ОНЦЛОГ (Улаанбаатар хотын иргэдийн жишээн дээр)
Ч.Батбаатар, Б.Даваасүрэн, Я.Отгонсүрэн · Journal of Business and Innovation · 2023
Хэрэглэгчийн насны ялгаатай бүлгүүдийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээний онцлогийг энэхүү судалгааны ажлаараа авч үзсэн. Улаанбаатар хотын 15-аас дээш насны 997 иргэнээс түүвэр судалгаа авч насны 5 ялгаатай бүлэгт ангилан ангилал тус бүрийн хэрэглээний онцлогийг тодорхойлж, дүн шинжилгээ хийсэн. Мэдээллийн хэрэгслийн хэрэглээ нь насны онцлогоос шууд хамаардаг байна. Тухайлбал, залуусын хувьд интернэт болон сошиал медиа, харин ахмад настнуудын хувьд телевиз нь амьдралын хэв маягт нь нөлөөлдөг болохыг судалгаагаар тодорхойлов.
Cited by 0 works. Open-access PDF