МОНГОЛЫН ТӨМРИЙН ОРДЫН ТӨРӨЛ, ТАРХАЛТЫН ОНЦЛОГ
Д.Доржготов, Нэргүй · Геологийн асуудлууд · 2023
Манай орны нутаг дэвсгэрийн хэмжээнд төмрийн чиглэлтэй геологийн судалгаа харьцангуй бага хийгдэж ирсэн боловч сүүлийн арав гаруй жилд хувийн компаниуд нилээд хөрөнгө зарцуулж судалгааг эрчимтэй хийж байна. Судалгааны үр дүнд төмрийн арав гаруй орд, хоёр зуун орчим илрэл тогтоогдсон. Тэдгээр орд, илрэлүүд нь неопротерозойгоос түрүү мезозойг дуустлах эринүүдэд геологийн янз бүрийн орчин нөхцөлд үүсч байжээ. Энэ өгүүлэлд Монголын төмрийн талаархи судалгааны мэдээлэлд үндэслэн боловсруулсан үйлдвэрийн төрөл ба тархалтын онцлогийн талаар өгүүлэв.
Cited by 0 works.