ХУВЬЦААНЫ ҮНЭЛГЭЭГ ТООЦОХ АРГУУД БА ПРАКТИК АЛДААНУУД

О.Намхай, Б.Нацагдолгор, Ч.Анхбаяр · Journal of Business and Innovation · 2023

Энэхүү судалгаа нь компанийн үнэлгээний загваруудад үндэслэгдэх ба 2005-2021 оны хооронд олон нийтэд хувьцаагаа зарласан Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 23 компанийн өгөгдлийг ашигласан. Судалгааны үр дүнд компаниудын дийлэнх нь хорогдуулсан мөнгөн урсгалын загварт суурилж үнэлгээг хийдэг бол харьцаанд суурилсан үнэлгээний загварыг үндсэн үнэлгээг дэмжих байдлаар ашигладаг. Харин хөрөнгөнд суурилсан загварыг компанийн хувьцааны үнэлгээнд ашиглаагүй ч үнэлгээг бодит таамаглагдсан эсэхийг батлахад хэрэглэж байна.

Cited by 0 works. Open-access PDF

Authors