ТҮМЭНЦОГТЫН РАЙОНЫ ОРГАНИК БОДИСЫН ИЛРЭЛ

Г.ДОЛМАА, Д.БАТ-ЭРДЭНЭ, Л.ЖАРГАЛ et al. · Геологийн асуудлууд · 2023

Тунамал хурдас дахь сарнимал органик бодисын найрлага бүтэц байгуулалтын талаар тодорхойгүй асуудал маш их бий. Иймд байгаль дээр газар сайгүй үүсч бий болдог эдгээр нэгдлийн бүтэц байгуулалт шинж чанарын судалгаа сүүлийн 40-өөд жилд эрчимтэй явагдаж байна. П.Ф.Андреев нар бидний төсөөлж байгаагаар сарнимал органик бодис нь амьд организмын үлдэгдэл маш нийлмэл ээдрээтэй орчинд удаан хугацаагаар хадгалагдан өөр хоорондоо хөдөлгөөнт тэнцвэрийн байдалд орших олонх гомолог эгнээний полиморфомолог систем” гэж тодорхойлсон байдаг [1]. Түүнчлэн вулканы дэлбэрэлтийн үед болон газрын гүний гидротермаль процессийн нөлөөгөөр нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот гэх зэрэг элементийн харилцан үйлчлэлээр хүнд нүүрс устөрөгчид болон бусад олон төрлийн органик нэгдэл үүсдэг болохыг судалгааны ажлууд баталдаг [2-5].

Cited by 0 works.

Authors