МОНГОЛ УЛСЫН ИМПОРТЫН ТАРИФЫН БУС ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

Р.Шарбанди, Ж.Тунгалаг, С.Туул · Journal of Business and Innovation · 2023

Худалдааг хөнгөвчлөх, чөлөөлөхөд чиглэсэн олон талт, бүс нутгийн, хоёр талт хэлэлцээрүүдийн үр дүнд гадаад худалдааг тарифаар зохицуулах боломж улам бүр хумигдаж, эсрэгээр тарифын бус зохицуулалтын ашиглалт нэмэгдэж байна. Харин Монгол Улс тухайд стратегийн хүнс болон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд цөөн тооны нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортод зохицуулалт хийдгийг эс тооцвол гадаад худалдааг голчлон тарифаар зохицуулж байна.Олон улсын туршлагаас харахад: (1) тарифын бус арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх; (2) зохицуулалтын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах, хянах чанарын дэд бүтцийг бий болгох, (3) тарифын бус арга хэмжээний хэрэгжилтийг хангах эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангах нь тарифын бус зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Иймд эдгээр механизм Монгол Улсад бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч, сайжруулах арга замын талаар санал дэвшүүлэхэд энэхүү өгүүллийн зорилго чиглэлээ.

Cited by 0 works. Open-access PDF

Authors