ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙН ОНОВЧЛОЛЫН АСУУДАЛ

Ч.Анхбаяр, П.Оюунбилэг, Р.Энхбат · Journal of Business and Innovation · 2023

Гадаад валютын нөөцийг удирдах замаар ханшийг тогтворжуулах бодлогыг энэхүү ажлаараа авч үзсэн. Ханшийн тогтворжилтын процесс нь стохастик дифференциал тэгшитгэлээр илэрхийлэгдэх ба хүлээгдэж буй, зэрэгт хэлбэрийн валютын нөөц хамгийн их байх зорилгын функцийг дэвшүүлсэн. 2006-2016 оны 132 сарын тоон өгөгдлийг хамруулан эконометрикийн үнэлгээ хийж, үр дүнд нь гадаад валютын нөөцийн оновчтой түвшин 2.5 тэрбум ам. доллар байна гэдгийг харууллаа.

Cited by 0 works. Open-access PDF

Authors