ОРХОН-СЭЛЭНГИЙН ТАЛБАЙН НҮҮРСЖИЛТИЙН ОНЦЛОГИЙН АСУУДАЛД
Б.Эрдэнэцогт, Ц.БАРСБОЛД · Геологийн асуудлууд · 2023
Орхон-Сэлэнгинн талбай нь том талбай хамарсан, нүүрс нь хоорондоо тусгаарлагдсан жижиг структуруудад агуулагддаг, хэдийгээр хэд хэдэн уурхай ажиллаж байгаа боловч нүүрсний геологийн хувьд харьцангуй муу судлагдсан талбай юм. Сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр уг талбайн зарим юрнйн ордуудын нүүрс (жишээлбэл, Овоот) маш сайн чанарын коксжих нүүрс гэдэг нь тогтоогдсон ба энэ нь эдийн засгийн хувьд ихээхэн сонирхол татаж байна. Энэ өгүүлэлд Орхон-Сэлэнгийн талбай дахь тодорхой хэмжээгээр судлагдсан нүүрсний орд илрэлүүдийн мэдээллийг нэгтгэн, ойролцоо орших ОХУ-ын юрийн сав газруудтай харьцуулан, нүүрсний шинж чанар болон өөрчлөлтийн зүй тогтолыг тоймлохыг зорив.
Cited by 0 works.