ӨНДӨРНАРАНГИЙН ТАЛБАЙ ДАХЬ АЛТ-ЗЭСИЙН ПОРФИР ХҮДЭРЖИЛТИЙН ТУХАЙД
Б.Тамир · Геологийн асуудлууд · 2023
Уг талбай нь Өмнөд Монголын атираат мужийн зүүн-хойд хэсэгт Гүнбаян хэмээн нэрлэгдсэн карбоны хотгорын зүүн-хойд захад оршдог. Өндөрнарангийн талбайд сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн геологийн судалгааны үр дүнгээр тогтоогдсон алт-зэсийн порфирын эрдэсжилтэй илрэлүүдийн геологи, эрдэсжилтийн төрөл, онцлог шинжүүдийн тухай товч өгүүлэв. Талбайд тогтоогдсон порфирын илрэлүүд нь Дөшийн овоо болон Гүнбаян формацйн вулканоген-терриген чулуулаг ба түүнийг түрж тогтсон Өндөрнарангийн интрузив бүрдлийн биетүүдийн метасоматит хувиралд автагдсан сульфидын ба ислийн хүдрийн эрдсүүд, судаллархаг болон шигтгээ байдлаар гранотойд чулуулаг дотор тохиолдоно. Хүдэр нь порфир дахь интрузивын төрлөөс хамаарч Au- Cu ба Cu-Мо- Au гэсэн эрдэсжилттэй магмын нумтай холбоотой плитын захаар (Sillitoe 2000) үүссэн байх бөгөөд эхний төрлийн хүдэржилт өмнөд монголд тогтоогдсон порфирын ордуудтай харьцуулахад түүний захын хэсэгт үүсдэг эпитермал алтны хүдэржилт нь баян агуулгатай байгаараа онцлог.
Cited by 0 works.